← Articles
Agent

AI Agent гэж яг юу вэ?

Aurion5 мин унших2026.03.24
AI Agent гэж яг юу вэ?

AI Agent гэж яг юу вэ?

Та өнөөдөр AI ашиглаж байна.
ChatGPT-ээр текст бичүүлж, зураг үүсгэж, заримдаа бүр ажлаа амжуулахад нь туслуулж байгаа. Гэхдээ нэг асуулт байна. Энэ AI үнэхээр “ухаантай” юу, эсвэл зүгээр л асуултад хариулдаг машин уу? Одоо бүр нэг шинэ үг хаа сайгүй сонсогдоод эхэлсэн.
“AI агент.” Хүмүүс “AI агент чиний өмнөөс ажил хийнэ” гэж ярьж байна.

Гэхдээ энэ яг юу гэсэн үг вэ? Ихэнх тайлбар нь хоёр туйл руугаа хэтэрчихдэг. Нэг бол хэт техникийн, эсвэл хэт ерөнхий. Тиймээс өнөөдөр би үүнийг: маш энгийнээр тайлбарлая.

Хэрвээ та энэ гурвыг ойлговол, “AI агент” гэдэг үг аймшигтай биш, харин яг юу өөрчлөгдөж байгааг харуулдаг зураг болж хувирна.

  1. 1. Энгийн AI: Асуултад хариулдаг машин

Та ChatGPT-ээс ингэж асууж болно: “Кофе уух уулзалтын имэйл бичээд өгөөч.”

AI танд цэвэрхэн, соёлтой имэйл бичиж өгнө. Та асуусан → AI хариулсан. Маш энгийн.

Гэхдээ одоо ингэж асуувал яах вэ? “Миний дараагийн кофе уулзалт хэзээ вэ?” AI хариулж чадахгүй. Яагаад гэвэл:

  • таны календарьт нэвтрэх эрхгүй
  • таны бодит амьдралыг “харах” боломжгүй

Энд нэг чухал зүйл байна. Энгийн AI:

  • их мэдлэгтэй
  • гэхдээ бодит амьдралтай чинь холбогдож чаддаггүй
  • өөрөө юу ч эхлүүлдэггүй

Та асуухгүй бол → тэр юу ч хийхгүй.  Өөрөөр хэлбэл:
Энэ AI бол хариулагч. Ажил гүйцэтгэгч биш.

2. AI Workflow: Заасан дарааллаар ажилладаг AI

Одоо арай ахиулъя. Та AI-д ингэж заавар өглөө гэж бодъё: “Хэрвээ би уулзалтын талаар асуувал, эхлээд Google Calendar шалгаад, дараа нь надад хариу өг.”

Одоо та асууна: “Миний Болдтой хамт кофе уух уулзалт хэзээ вэ?”

AI зөв хариулна. Учир нь тэр календарь руу орж чаддаг болсон. Гэхдээ дараагийн асуулт: “Тэр өдөр цаг агаар ямар байх бол?” AI дахиад л гацна. Яагаад гэвэл та “цаг агаар шалга” гэж заагаагүй. Эндээс нэг тод ойлголт гарна.

AI workflow гэдэг бол:

  • хүн урьдчилж зааж өгсөн
  • яг тэр алхмуудаар л явдаг систем

Та ингэж хэлбэл:

  1. Calendar шалга
  2. Weather шалга
  3. Хариуг нэгтгэ

AI яг тэгж л хийнэ. Нэг ч алхмыг өөрөө нэмж “санаачлахгүй.” Өөрөөр хэлбэл:

  • Маш сайн автоматжуулалт
  • Гэхдээ шийдвэр гаргагч нь хүн хэвээрээ

3. AI Agent: Бодож, шийдэж, өөрөө ажилладаг AI

Одоо хамгийн чухал шат руу оръё. Та ингэж зорилго өглөө гэж бодъё: “Мэдээний нийтлэлүүдээс үндэслээд миний сошиалд тавих сонирхолтой пост бэлдээд өг.”

Энд AI агент шууд асуултад хариулахгүй. Тэр эхлээд бодож эхэлнэ.

Дотроо ингэж:

  • “Эхлээд нийтлэлүүд хэрэгтэй.”
  • “Тэднийг цуглуулах ёстой.”
  • “Гол санааг нь хураангуйлна.”
  • “Дараа нь пост болгоно.”

Дараа нь өөрөө шийднэ:

  • Word уу, Sheets үү? → Sheets илүү хурдан
  • Хураангуйлал? → Perplexity
  • Эцсийн текст? → Claude

Хэн ч үүнийг зааж өгөөгүй. AI агент өөрөө бодож, өөрөө шийдэж байна. Энд хамгийн том ялгаа гарч ирнэ: Шийдвэр гаргагч нь хүн биш. AI өөрөө.

Exploration – Өөрийгөө сайжруулах чадвар

AI агентын жинхэнэ хүч энд. Жишээ нь:

  • LinkedIn пост бичлээ
  • Дотроо асууна:
    “Энэ хангалттай сонирхолтой юу?”

Тэгээд өөр AI-г ашиглаад: “Шилдэг LinkedIn постын шалгуураар үнэлээд өг.” Хэрвээ “хангалтгүй” гэвэл:

  • засна
  • дахин шалгана
  • дахин сайжруулна

Энэ процессыг хүн биш, AI өөрөө хийж байна.

Товчоор: 

1️ Энгийн AI
Та асууна → AI хариулна
Шийдвэр гаргахгүй

2️ AI Workflow
Та дараалал заана → AI дагана
Шийдвэрийг хүн гаргана

3️ AI Agent
Та зорилго өгнө →
AI өөрөө бодно →
хэрэгсэл сонгоно →
ажиллана →
өөрийгөө сайжруулна

Шийдвэр гаргагч нь AI өөрөө

Бид AI-г урьд нь: “Туслагч” гэж харж ирсэн.

Харин AI агент бол: Ажил гүйцэтгэгч. Дижитал ажилтан.

Өмнө нь:“AI надад имэйл бичиж өгнө.”

Одоо: “AI миний имэйлийг уншаад, хэнд хариулах вэ гэдгийг өөрөө шийдээд, ноорог бэлдээд, надад батлуулахад бэлэн болгож өгнө.” Энэ бол зүгээр автоматжуулалт биш. Энэ бол шинэ түвшин.